Фото1.jpg

Гадаад оюутнуудад 75 гаруй жил хичээл заажээ​

Үндэсний судалгааны их сургууль “МЭИ” нь эрчим хүч, цахилгаан техник, радиотехник, электроник болон мэдээлэл технологийн чиглэлээр ОХУ-ын тэргүүлэх их сургууль юм.

Үндэсний судалгааны их сургууль “МЭИ” 12 бүрэлдэхүүн сургууль, 100 гаруй судалагааны лаборатори, тусгай зориулалтын туршилтын үйлдвэр, сургалтад тусгайлан зориулсан ТЭЦ, улсын хамгийн том шинжлэх ухаан техникийн номын сан, сэргээгдэх эрчим хүчний полигон зэрэг өргөн хүрээтэй материал техникийн баазтай. 

Тус сургуульд 25 чиглэлээр 20 000 гаруй оюутан болон аспирантууд суралцаж байна. 1600 гаруй багш, эрдэмтэд өндөр чанарын боловсрол эзэмших болон шинжлэх ухааны үйл ажиллагаагаар хангахад анхаарч ажиллаж байна.

Forbes – ийн мэдээлснээр ОХУ-ын ТОП-20 тэргүүлэх их сургуулиудын нэг юм.

Үндэсний судалгааны их сургуулийн “МЭИ” залуу мэргэжилтнүүдийн цалин хөлсний хувьд ТОП 10 техникийн их сургуулиудын нэг юм.

Үндэсний судалгааны их сургууль “МЭИ” нь EFQM  (European Foundation for Quality Management) загварын үнэлгээ ба амжилтын түвшин “Хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг” (5 од) түвшинд хүрсэн.


Амжилт болон шагналууд

МЭИ нь инженер болон шинжлэх ухааны чиглэлд мэргэжилтэн бэлтгэхэд төрийн гурван одон, хоёр медаль, гадаад орны  долоон одонгоор шагнагдав. Гадаадын улс орнуудаас авсан шагналын ихэнх нь гадаадын мэргэжилтэн бэлтгэхтэй холбоотой юм. Сүүлийн жилүүдэд МЭИ нь 2015 онд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын төрийн шагнал, 2016 онд Алтан гадас (Монгол), 2022 онд “Ньико Лопес” одонгоор (Куба) ба “Данк” (Киргиз) медаль тус тус хүртсэн.

Үндэсний судалгааны их сургуулийн «МЭИ» ажилтан, багш нарын туршлага, өндөр ур чадварыг Орос улсад төдийгүй гадаад улсад хүлээн зөвшөөрдөг. Тэдэнд нэг бус удаа бусад гадаад орны төрийн одон, тэмдэг олгогдсон.

Алтан гадас одон
Монгол улс, 2016.12.12

Media
​​​​​​​