Цахилгаан хөтлүүрд цахилгаан энергийг механик энерги болгож хувиргахад хамааралтай бүх зүйл орох бөгөөд үүнд насос (шахуурга), сэнс, кран, цахилгаан шат, антен болон дуран чиглүүлэгч, удирдагч систем (төхөөрөмж), нарийвчлалын машинууд, робот, аж үйлдвэрийн болон авто машинууд г.м олон зүйлс орно. Дэлхийн хэмжээнд үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний 60% нь цахилгаан хөтлүүрийг ашигладаг бөгөөд эдийн засгийн хувьд хэмнэлттэй, байгальд ээлтэй, бас ухаалаг сонголт болдог. Энэхүү боловсролын хөтөлбөрийн зорилго нь цахилгаан инженерчлэл, цахилгаан хөтлүүрийн чиглэлийн дотоодын тэргүүлэх эрдэмтэн судлаач, шинэлэг технологи хөгжүүлэгчдээс орчин үеийн боловсролын технологийг ашиглан арга зүйн өндөр түвшинд мэдлэг, ур чадварыг шууд дамжуулан сургах замаар ОХУболон бусад оронд хүлээн зөвшөөрөгдсөн өндөр шатны боловсон хүчин бэлтгэх эхний шатны дээд боловсролыг олгоход оршино.