“Оросод суралцах цаг” холбоо нь /консорциум/  олон улсын дунд сургуулиудын төгсөх ангийн сурагчидаас хамгийн авьяас чадвартай сурагчдыг сонгох оросын дээд боловсролын байгууллагуудад боловсрол эзэмшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаанд зориулагдан байгуулагдсан билээ.

“Оросод суралцах цаг” төслийн анхлан санаачлан зохион байгуулагч нь Россотрудничество /2008 онд байгуулагдсан олон улсын хамтралын ажилд чиглэсэн холбооны агентлаг/ бөгөөд түүний эвээл дор оросын их дээд сургуулиудаас зохион байгуулах хороог сонгосон. Энэ төсөл ОХУ-ын Боловсрол шинжлэх ухааны яамны маш том дэмжлэг, оролцоотойгоор хэрэгждэг билээ.

«Оросод суралцах цаг!» үйл ажиллагаа нь өдгөө Вьетнам, Монгол, Энэтхэг, Эфиоп, Ангол, Замби, Намиби, Кени, Хятад, Казахстан, Армен, Абхаз, Молдав болон бусад олон олон улсыг хамран хэрэгжиж байна. Монгол улсад төслийг Улаанбаатар хотод байрлах РЦНК/ Оросын шинжлэх ухаан соёлын төв/ болон ҮЭШИС «МЭХДС»-н ректор Н.Д. Рогалев-ийн хамтран даргаар ажиллаж буй  “Оросод суралцах цаг” холбоо хэрэгжүүлж байна

Олимпиад нь мэдээлэл олголтын болон сонгон шалгаруулалтын гэсэн 2 шатнаас бүрдэнэ. Мэдээлэл олгох шат нь ерөнхийдөө намар болдог бөгөөд гадаадын идэр залуусд ОХУ-ны тухайн их дээд сургуулуудын боловсролын тухай мэдээлэл өгөх, хамрагдах бололцоотой оролцогчдод болон тэдний эцэг эхэд шалгаруулах шатанд оролцох боломж, нөхцөл шаардлагуудын талаар  мэдээллэхэд оршино. 

Сонгон шалгаруулалтын шат нь ерөнхийдөө өвөл-хавар болдог бөгөөд гадаадын дунд сургуулиудын төгсөх сурагчид болон бакалаврын төгсөх оюутнуудаас хамгийн авьяас чадвартайг нь сонгоход шууд чиглэгдэнэ.

Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төв.

Холбоо барих

Төлөөлөгч: Михайлов Евгений Георгиевич

утасны код: 976-11

утас.: 458682, факс: 458572

e-mail: mongol@rs.gov.ru

сайт: mng.rs.gov.ru

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 12-р хороолол, Токиогийн гудамж, 39-р байр