ҮЭШИС «МЭХДС» нь 1930 онд байгуулагдсан. Эрчим хүч, электроник, цахилгаан электроник, мэдээлэл зүй, чиглэлүүдээр ОХУ-ын хамгийн том техникийн их сургуулиудын нэг юм. 1992 онд «МЭХДС» нь Техникийн их сургууль гэсэн статус авсан бөгөөд 2010 онд Үндэсний эрдэм шинжилгээний их сургууль болсон.

Одоогийн байдлаар ҮЭШИС «МЭХДС»-д 15000 оюутан, 650 аспирантууд суралцаж байна. 1560 багштай үүнээс 17% профессор, 56 % доцент. Оюутны дотуур байр 2750 хүний багтаамжтай.

Сургууль нь 1946 оноос инженерийн болон шинжлэх ухааны салбарт гадаад улсын боловсон хүчнүүдийг бэлтгэж эхэлсэн. «МЭХДС» нь дэлхийн олон улсын чадварлаг боловсон хүчнийг бэлтгэн гаргасан байна. Одоогоор «МЭХДС»-д дэлхийн 68 орны 900 гаруй оюутнууд болон аспирантууд (Ph.D) суралцаж байна.

1995 оноос «МЭХДС» нь гадаадын оюутнуудад мэдээлэл зүй ба компьютерын инженерийн чиглэлээр англи хэл дээр суралцах боломжийг олгосон.

Элсэлт

  • Гэрээний үндсэн дээр;
  • Боловсрол, шинжлэх ухааны яамны шийдвэрт үндэслэн;
  • «МЭХДС» нь Орос Холбооны улсын боловсрол шинжлэх ухааны яамны тэтгэлэгт шалгарсан оюутнуудыг өөрөө сонгох эрхтэй. 


Холбоо барих:

Хаяг: 111250, Москва хот, Красноказармен гудамж, байр 14,

e-mail: study@mpei.ru,

тел/факс: +7-(495)-362-76-05;

www.mpei.ru