Үндэсний судалгааны их сургууль «МЭХИС» - ын бааз дээр "Оросын үгийн эрчим хүч"нэртэй үйл ажиллагаа 10-р сарын 29-31-ний хооронд Залуучуудын асуудал эрхэлсэн агентлаг (Росмолодёжь)-ийн дэмжлэгтэйгээр "Оросын үгийн эрчим хүч" төслийн арга хэмжээ зохион байгуулагдав.

6vTr6yhqXRs.jpg 

ҮСИС «МЭХИС»-д суралцаж буй 200 гаруй гадаад оюутнууд уг үйл ажиллагаанд оролцсон байна.

“Орос үгийн эрчим хүч” төслийн зорилго нь оросын соёл, уламжлалын онцлогтой танилцах, амьд яриан дунд гүнзгийрэн суралцах явдал юм.

Гурван өдрийн турш оролцогчид зөвхөн харилцааны ур чадвараа хөгжүүлээд зогсохгүй, сурах болон өдөр тутмын амьдралдаа хэрэг болох үнэт мэдлэг, туршлага хуримтлуулсан юм.

“Орос үгийн эрчим хүч” хөтөлбөрийн хүрээнд интерактив хичээлүүд, ярианы чадварыг хөгжүүлэх, хэлний бэрхшээлийг даван туулахад чиглэсэн тусгай арга зүйг хэрэгжүүлэв.

Мөн орос ардын аман зохиол, урлаг, зан заншилтай танилцах соёлын мастер-классууд болон ОХУ-д амьдрах, суралцах, чөлөөт цагаа өнгөрүүлэх талаархи практик зөвлөмжүүдийг багтаасан байлаа.

TbzY-yLVGmI.jpg 

Эдгээр арга хэмжээ нь оюутнуудын орос хэлний мэдлэгийн түвшинг дээшлүүлэх, хэлний хүндрэл бэрхшээлийг даван туулах, шинэ боловсролын орчинд дасан зохицох үйл явцыг хөнгөвчлөхөд чиглэж байв. Тус төсөл нь оюутнуудад өөртөө итгэх итгэлийг төрүүлж, оросын соёлыг илүү гүнзгий ойлгох болон сургалтын хичээлүүдийг амжилттай эзэмшихэд нь дэмжлэг үзүүлж байна.

1--1rXb8GX8.jpg 

Энэхүү төсөл нь оролцогчдод орос хэлний ярианы соёлоо дээшлүүлэхээс гадна шинэ найз нөхөдтэй болох, мэдлэгийн хүрээгээ тэлэх, ОХУ-д өнгөрүүлсэн хугацаанаасаа мартагдашгүй сэтгэгдэл авах боломжийг олгосон юм.