НИУ «МЭИ»-д ОХУ-д суралцаж буй Монголын оюутнуудын дунд волейболын аварга шалгаруулах тэмцээн хоёр өдрийн турш зохион байгуулагдав.

20241124_122559.jpg 

ОХУ дахь Монгол Оюутнуудын Холбоо, Монголын Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулсан аварга шалгаруулах тэмцээн 11-р сарын 23-24-нд НИУ «МЭИ»-ийн "Н" байранд боллоо. Спортын тэмцээнд МЭИ, МАИ, РУТ (МИИТ), РУДН, МГЮА зэрэг 14 баг оролцсон байна. Тэмцээнд нийт 400 гаруй гадаадын зочид, оролцогч, нар үзэхээр хүрэлцэн ирэв.

20241124_122638.jpg 

ОХУ дахь Монгол улсын элчин сайдын яамны соёлын атташе Онон Чинбаяр оролцогчдод хандан мэндчилгээ дэвшүүлэв, "ОХУ-д суралцаж буй монгол оюутнуудын волейболын аварга шалгаруулах тэмцээн энэ жил гурав дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Тэмцээнийг зохион байгуулсан ОХУ дахь Монгол Оюутнуудын Холбоо болон тэмцээнийг зохион байгуулж буй НИУ «МЭИ»-д элчин сайдын яамны нэрийн өмнөөс талархаж байна".

20241124_222801.jpg 

ОХУ дахь Монгол оюутнуудын холбооны тэргүүлэгч Батаагийн Анужин мөн оролцогчдод хандан үг хэлж, бүх оролцогчдод амжилт хүсэв.

Нээлтийн ёслолд Олон улсын хамтын ажиллагааны захирал Елена Гуличева оролцлож үг хэлэв "МЭИ-ийн Монголын байгууллагуудтай хамтран ажиллах нь өнгөрсөн зууны 50-иад оны үед эхэлсэн. Тус улсад мэргэжилтнүүд бэлтгэхэд оруулсан хувь нэмрийнхээ төлөө 2016 онд Монголын Алтан Гадас одон, 2024 оны 11 дүгээр сарын 7-нд Монголын Хөдөлмөрийн Улаан Тугийн шагнал хүртсэн. Өнгөрсөн жил МЭИ-д болсон ОХУ дахь Монгол оюутнуудын 2023 форум болсон бөгөөд уг форумд Оросын янз бүрийн их сургуулиудын 150 гаруй оролцогч буюу монгол оюутнууд оролцсон юм. Энэ жил НИУ «МЭИ» илүү том арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ нь хамтын ажиллагааг бэхжүүлж, өргөжүүлэхээс гадна итгэлцэл, нөхөрлөлийг бэхжүүлж байна" гэжээ.

photo_5337079752927864882_y.jpg 

Нээлтийн ёслолын үеэр Москва дахь Монгол бүжгийн хамтлаг болон Москвагийн Кутафины нэрэмжит Москвагийн Улсын Хуулийн Их Сургуулийн оюутан Шинэсаран тоглолт хийлээ.

photo_5337102271441397668_y.jpg 

Хоёр өдөр үргэлжилсэн тоглолтын үр дүнгээр тэмцээний ялагчид: Эрэгтэйчүүдийн волейболын төрөлд:

1-р байр – РУТ (МИИТ)

2-р байр – ВИ МВД РФ

3-р байр - «Тсукуёми» баг

Эмэгтэйчүүдийн волейболын төрөлд:

1-р байр – РУТ (МИИТ)

2-р байр – «Мөнх тэнгэр» баг

3-р байр - МЭИ Sparks

Тэмцээний төгсгөлд ялагчдад шагнал гардуулах ёслол болов. Тэмцээнийг зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн НИУ «МЭИ» сургуульд ОХУ дахь Монгол Оюутнуудын Холбооноос талархлын бичиг гардуулав.

photo_5339277801225838937_y.jpg