25.10.2016

​2016 оны 6-р сарын 3-аас 9 ны өдрүүдэд Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн урилгаар ОХУ-ын МЭХДС-ийн ректор Рогалев Н.Д болон бусад төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ.

 

Айлчлалын зорилго: боловсролын хамтын ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэх, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх хөтөлбөр болон шинжлэх ухааны хамтын ажиллагаа

МЭИ-ийн төлөөлөгчдийн бүрэлдхүүнд:

МЭДС-ийн ректор Рогалев Н.Д.

Олон улсын харилцааны проректор Замолодчиков В.Н

Олон улсын харилцааны хэлтсийн дарга Тарасов А.Е

Мөн Худалдааны бус хамтрагч “Нэгдсэн эрчим хүчний сүлжээний шинжлэх ухааны зөвлөл”-ийн гишүүд:

Орлогч дарга Молодюк В.В

Эрдэмтэн нарийн бичгийн дарга Исамухамедов Я.Ш.

Төлөөлөгчдийн айлчлал 6-р сарын 4-ны өдөр Улаанбаатар хотод ирсэнээр эхлэв. Төлөөлөгчдийг 20 орчим үе үеийн МЭХДС-ийн төгсөгчид хүлээн авч уулзсан юм. Үүнд: МУШУТИС-ийн профессор С. Батхуяг, хуучнаар БНМАУ-ын Эрчим Хүчний ба Дулааны Аж Үйлдвэрийн сайд асан, Ерөнхий эрчим хүчний удирдлагын эрдэм шинжилэгээний төвийг удирдаж байсан төрийн зүтгэлтэн, сэтгүүлч Я. Нямжаргал , Монгол Улсын Цахилгаан дамжуулах сүлжээний дарга Н. Намхай, Монгол дахь “GE” ерөнхий төлөөлөгч Т. Түмэнцогт, Улаанбаатар ЦШС-ний техникийн удирдлагын тэргүүлэх инженер Р. Давааням, ШУТИС-ийн Эрчим Хүчний Сургуулийн нарийн бичгийн дарга, эрдэмтэн профессор Б. Бат-Эрдэнэ болон бусад хүмүүс хүлээн авч уулзлаа.

Төлөөлөгчид 6-р сарын 5-ны өдөр ШУТИС-ийн Дархан дах салбарт зочлов. Дархан хотын ШУТИС-ийн захирал Ц. Батбаатар төлөөлөгчдийг хүлээн авч сургуулийнхаа шинэ корпус болон лабораторийг таниулцуулан МЭХДС-д шинэ мэргэжилтэн болон боловсон хүчингээ бэлтгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм . Үүний дараагаар тэднийг Дархан хотын ДЦС-ын хамт олон хүлээн авч уулзсан юм. ДЦС-ын орлогч дарга Г. Туяахүү ( МЭХДС-д суралцаж байсан) , төлөөлөгчдийг цахилгаан станцтай танилцуулав. Үүний дараагаар тэд, МЭХДС-д боловсон хүчний мэргэшил дээшлүүлэх, судалгаа шинжилгээний ажил явуулах талаар харилцан санал солилцов.

Төлөөлөгчид 6-р сарын 5-ны орой Ази тивд зэс боловсруулалтаараа өндөрт үнэлэгддэг Монгол Улсын аж үйлдвэрийн томоохон төв болох Монгол Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр”-т зочилсон. Тус үйлдвэр нь 1978 онд хоёр орны хамтын хэлэлцээрээр “ Эрдэнэтийн овоо” нэртэйгээр байгуулагдсаж байсан түүхтэй.

6 сарын 6-ны өдөр Эрдэнэт ХХК-ний үйлдвэрийн үйлдвэрлэл хариуцсан даргын орлогч Р.Даваасамбуу төлөөлөгчдийг хүлээн авсан. Энэ уулзалтын үр дунд боловсролын хамтын ажиллагаа ба мэргэшил дээшлүүлэх сургалт зохион байгуулахаар тохиролцсон байна. ГОК-ын ерөнхий цахилгааны инженер С.Төрбат төлөөлөгчдийг хүлээн авч уулзахдаа, Монголын тал МЭХДС-д ГОК-ын ажилчдын мэргэжил дээшлүүлэх болон шинээр боловсон хүчин бэлтгэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Мөн түүнчлэн ГОК-д ажилладаг, МЭХДС -ийн төгсөгчидтэй уулзалт хийсэн. Энэ өдөр ОХУ-ын Ерөнхий Консул Р.Р.Ракшаев төлөөлөгчдийг хүлээн авч уулзахдаа Орос-Монголын шинжлэх ухааны салбарын одоогийн болон ирээдүйн үйл ажиллагааны тухай санал бодлоо солилцлоо. 6 сарын 6-ны орой төлөөлөгчид Улаанбатаар луу буцсан.

6 сарын 7нд ШУТИС-ийн ректор Б.Очирбат төлөөлөгчдийг хүлээн авсан. Уулзалтанд Олон улсын харилцаа хариуцсан дэд-ректор хатагтай П.Жаргалтуяа мөн оролцов. Уулзалтын үеэр Орос-Монголын технологийн их сургуулиудын консорциум байгуулах тухай санамж бичигт ШУТИС болон МЭХДС гарын үсэг зурлаа. Үүнээс гадна, хоёр тал хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх зорилгоор эрдэм шинжилгээний болон судалгааны ажил, хамтран хийх тухай нэмэлт гэрээнд гарын үсэг зурав. Мөн төлөөлөгчид ШУТИС-ийн эрдэм шинжилээний хуралд уригдсан юм. Энэ үеэр МЭХДС-ийн ректор Н.Д.Рогалев- д "Хүндэт профессор" цолыг олгов.

Үүний дараа ШУТИС-ийн номын сангийн захирал Ч.Гулнартай уулзав. Хатагтай Гулнар төлөөлөгчидийг номын сантай танилцуулж, МЭИ гийн хэвлэлийн шинжлэх ухааны, боловсролын ном зохиолын стендтэй танилцуулав.

Монгол Улсын Анхны Ерөнхийлөгч Академич П. Очирбатттай уулзав. Ноён Очирбат ОХУ-ын шинжлэх ухааны бүтээлүүдийг сайшааж, цаашид ч мөн ШУТИС номын сангийн фондод шинжлэх ухааны сурах бичигүүд нэмэх хүсэлтэй байгаагаа хэлэв. Мөн тэрээр МЭХДС-ийн эрдэм шинжилгээний ажилууд болон шинжлэх ухааны ном товхимол зэргийг монгол хэлрүү хөрвүүлэн орчуулахын ач холбогдолыг онцолсон юм.

Энэ уулзалтын дараа, МЭХДС-ийн төрөл бүрийн үйл ажиллагааг Монголд явуулахад үргэлж туслаж дэмжидэг өөрийн хувь нэмэрээ оруулсан хүмүүст, “Русский мир” төвд МЭХДС -ийн хүндэт өргөмжлөл гардуулах ёслол болов. Энэ өргөмжлөлөөр, гадаад хэлний сургуулийн захирал Т.Батбаяр, тэнхимийн эрхлэгч Г.Туяа, орос хэлний багш нар болох В.К.Равузаева болон Г.Цэвэг нар тус тус шагнагдлаа.

Үүний дараа ШУТИС-ээр зочилсон. Төлөөлөгчдийг ШУТИС-ийн ЭХС-ийн захирал Ч.Мангалжав өөрийн биеэр хүлээн авсан. ШУТИС нь МЭХДС-ай олон жил хамтран ажиллаж байгаа. Уг сургуулийн 11 ажилтан нь МЭХДС-ийг төгссөн. Уүнээс 10 нь ШУ-ны докторын зэрэгтэй. Төлөөлөгчид уг сургуулийн лабораторуудтай танилцсан. Үүнээс гадна манай хоер сургуулийн хамтын ажиллагааны ерөнхий чиглэл нь тодорхой болсон. Энэхүү чиглэл нь МЭХДС-ын сургалтын программ нь дээр монголын магисторууд болон аспираантуудыг бэлдэх мөн ШУ-ны конференцүүдэд хамтран оролцох гэсэн зүйлээс бүтнэ. Үүнэс гадна ШУТИС-ээс МЭХДС-д өөрийн сургуулийн багш нарыг МЭХДС-ын сургалтын программаар мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулах мөн МЭХДС-ын багш нарыг урьж лекц унших хүсэлт тавьсан. ШУТИС-ын захирал Ч.Мангалжав, ШУТИС-ын захиралын зөвлөх Л.Гүрбазар, ШУТИС-ын ЭХС-ын зөвлөх, профессор Б.Бат-Эрдэнэ нар МЭХДС-ын хүндэт тэмдгээр шагнагдсан.

2016.06.08 нд төлөөлөгчид МУ-ын ЭХ-ий яамаар зочилсон. Стратеги ба төлөвлөлтийн департаментын гүйцэтгэх захирал Г.Энхтайван тай уулзсан (МЭХДС-ын төгсөгч). Энэхүү уулзалт дээр монголын тал МЭХДС-ын төлөөлөгч нарт МУ-ын эрчим хүчний хөгжлийн талаар танилцуулсан.

Мөн энэхүү өдөр ОХУ-аас Монголд улсад суугаа элчин сайдын зөвлөх И.Н.Аржаевтай уулзсан. МУд боловсон хүчин бэлтгэх явцад МЭХДС-ыг их хувь нэмэр оруулж байгааг И.Н.Аржаев нь их өндрөөр үнэлсэн. Энэхүү уулзалтын үеэр МУ-ын газар нутаг дээр зохион байгуулах боловсролын болон ШУ-ны төлөвлгөөний талаар дурьдсан.

Ерөнхийдөө МЭХДС-ын төлөөлөгчдийн Монгол дох айлчлал нь амжилттай болсон. Үүний явцад МЭХДС МУ-ын их дээд сургуулиудтай болон байгуулагуудтай хамтран ажилах үйл явц нь бататгагдсан.