ҮЭШИС "МЭХДС" нь 2020 онд THE-ын "Шинжлэх ухаан, инженерчлэл, технологи” салбарын олон улсын жагсаалтан дах байр сууриа бататган хадгалж дэлхийн шилдэг их дээд сургуулиудын дундаас 801-1000-р байрт жагссан байна.
29-10-6.jpg
Үүнээс гадна энд ҮЭШИС "МЭХДС" нь анх удаагаа хоёр шинэ салбарын шилдэг их дээд сургуулиудын тоонд багтсан ба үүнд: Мэдээлэл зүйн технологийн салбарт 601-800-р, физикийн ШУ-ны салбарт 801-1000-р байруудыг тус тус эзэлж өмнөх амжилтаа ахиулжээ.

THE нь их дээд сургуулиудыг 13-н шалгуураар дүгнэж жагсаадаг байна. Эдгээр шалгуур нь таван үндсэн хэсэгт хуваагддаг ба үүнд: заах багшлах арга зүй, судалгааны ажил, эрдэм шинжилгээний ажлын нийтлэл, олон улсын хамтын ажиллагаа, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас олсон орлого зэрэг багтдаг байна.

2020 онд 1521 их дээд сургууль 11 салбарт тэнцэн өрсөлджээ.

Энэ жил шинжлэх ухаан, инженерчлэлийн салбарт 1098 шилдэг олон улсын их дээд сургууль, тэр дундаа 42 ОХУ-ын их дээд сургууль багтан жагссан байна. 

Жагсаалттай ДЭЛГЭРЭНГҮЙ танилцахыг хүсвэл сайт-руу орно уу. ​