2023 оны 4-р сарын 26-нд ОХУ-ын филологийн бус их, дээд сургуулиудын гадаад оюутнуудын дунд зохион байгуулагддаг орос хэлний XVII нээлттэй олимпиадын финалын тэмцээн НИУ, “МЭИ”-д болж өнгөрлөө. Энэ жилийн олимпиадад Москвагийн 13 их, дээд сургуулийн 36 ороны 126 оюутан оролцсон. 2023 оны олимпиад “Оюутны амьдрал” сэдвээр зохион байгуулагдав.

photo-mng1-min.jpg

Олимпиадын нээлтэд НИУ, “МЭИ”-ын ректор Николай Рогалев мэндчилгээ дэвшүүлэв. Тэрээр “Олимпиадын 17 жилийн хугацаанд 4 мянга гаруй оролцогчид оролцсон. Олипиадад оролцож буй гадаад оюутнуудын Оросын яруу найрагчдын шүлгийг уншиж, орос хэлээр дуу дуулж байгааг хараад би биширдэг. Гадаад оюутнуудын харь хэлээр суралцах нь ямар хэцүү болох мөн Оросын их дээд сургуульд суралцах, дасан зохицох явцад хэлний асар том саад бэрхшээлийг даван туулж байгааг бид бүгд маш сайн ойлгож байна” хэмээн Николай Рогалев хэлсэн үгэндээ онцлов.

Хамгийн идэвхитэй, авьяаслаг сурагчид “Оюутны амьдрал” сэдвийн дор уран бүтээлээ толилуулж, дууны тэмцээн (гоцлол), хамтлаг дуу, уран уншлага гэсэн гурван төрлөөр тэргүүн байрын төлөө өрсөлдсөн юм.

Оюутны үзүүлбэрт ОХУ-ын 11 их, дээд сургуулийн гадаад оюутнуудад орос хэл заадаг профессор, багш нараас бүрдсэн шүүгчид ажиллав. Олимпиадын хаалтын үеэр Орос гадаад хэлний төвийн захирал Константин Кислицын жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү арга хэмжээ нь гадаад оюутнуудын хувьд чухал болохыг онцлов. Константин Кислицын “Оюутнууд зөвхөн орос хэлний мэдлэгээ харуулахаас гадна авъяас чадвараа харуулах, эрч хүчтэй уур амьсгалыг бий болгох боломжтой” тухай дурьдав.

Монгол оюутнууд том байр эзэллээ.

Пурэвдорж Болдсайхан 1-р байр “гоцлол дууны төрөл”

Амармурун Даваахуу 2-р байр “гоцлол дууны төрөл”

Пурэвдорж Болдсайхан, Баянмунх Булганмаа, Басан Отгондалай 2-р байр “хамтлаг дууны төрөл”

Батбаяр Ариунзул, Олзийсурэн Чулуун-Эрдэнэ, Цэрэндорж Цэцгээ 3-р байр “хамтлаг дууны төрөл”

Сугаржав Билгуунтулга 3-р байр “гоцлол дууны төрөл”