2023 оны 5-р сарын 19-ний өдөр НИУ “МЭИ” сургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Интерфестивалын хүрээнд НИУ “МЭИ” -ийн авьяастнуудыг шалгаруулав. Энэхүү арга хэмжээний хөтөлбөрт Монгол, Хятад, Чад, Киргиз, Мьянмар, Армен, Энэтхэг, Вьетнам, Шри Ланка, Тажикистан зэрэг 10 орны оюутнууд оролцлоо. Гадаад оюутнууд дэлхийн янз бүрийн хэлээр дуу дуулж, янз бүрийн орны уламжлал, хувцаслалт, бүжиг, тулааны урлагаар үзэгчдийг гайхшруулав.

photo-mng2-min.png

Интерфестивал тэр дундаа авьяастнуудын тэмцээн нь НИУ “МЭИ” -ын хувьд сайхан уламжлал, чухал арга хэмжээ юм. Бид жил бүр гадаад оюутнуудын Оросын яруу найрагчдын шүлгийг хэрхэн уншиж, орос хэлээр болон төрөлх хэлээрээ дуу дуулж байгааг биширч үздэг төдийгүй тэдний соёл, уламжлалтай танилцах боломжийг бидэнд олгодог. Энэхүү арга хэмжээ нь соёл хоорондын солилцоо НИУ “МЭИ” -ийн гадаад оюутнуудын авъяас чадварыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулдаг тухай НИУ “МЭИ”-ийн ректор Николай Рогалев онцлов. 

Энэхүү арга хэмжээний хүрээнд гар бөмбөг, сагсан бөмбөг, хөл бөмбөгийн төрлөөр хоорондын спартакиадад түрүүлсэн тамирчдыг шагнаж урамууллаа. Спартакиад нь НИУ “МЭИ”-ийн Интерфестивалын нэг хэсэг бөгөөд үүнээс гадна залуус их сургуульд  болдог соёлын үзэсгэлэн, хоолны уралдаан болон бусад олон арга хэмжээнд оролцдог.

2023 оны 4-р сарын 26-нд Москвагийн 13 их сургуулийн 36 орны 126 оюутан оролцсон гадаад оюутнуудын дунд орос хэлний олимпиадын финалын үзүүлбэр НИУ “МЭИ”-д боллоо. Оюутнууд “Оюутны амьдрал” сэдвийн дорж уран бүтээлээ толилуулж, гоцлол болон хамтлаг дуу, уран уншлагын тэмцээн гэсэн гурван төрлөөр тэргүүн байрын төлөө өрсөлдсөн юм.