2023 оны 6-р сарын 8-нд НИУ “МЭИ” -ын ректороор Николай Рогалев сонгогдов. Сонгуулийн үйл ажиллагаа МЭИ-ийн соёлын их танхимд сургуулийн ажилчид болон албан хаагчдын дунд ФГБОУ ВО, НИУ “МЭИ”-ийн ректорын сонгууль нууц санал хураалтаар явагдлаа. НИУ “МЭИ”-ийн одоогийн ректор Николай Рогалев 86.8% санал авч дахин сонгогдов.

photo-mng3-min.png

“Сүүлийн 10 жилийн хугацаанд НИУ “МЭИ”-ийн гаргасан бүх үр дүн бол бидний хамтын ажлын үр дүн юм. Ирээдүйн МЭИ миний бодлоор их сургуулийн захиргаа, багш нар, судлаачидтай хамтран боловсрол, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн салбарт харилцан үйлчлэлийн шинэ динамик хэлбэрийг бий болгох, хөгжүүлэх мөн Оросын эрчим хүчний аюулгүй байдал болон үйлдвэрлэлд манлайлах, технологийн бүрэн эрхт байдлыг хангах боломжийг олгодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шинэлэг чадавхийг хөгжүүлэхэд чиглэх болно. Их сургуулийн үйл ажиллагааг сайжруулах шинэ санал дэвшүүлсэн Иван Щербатов, Сергей Вишняков нарт талархаж байна. Бидний сонгосон зам бол НИУ “МЭИ” Үндэсний Судалгааны Их Сургуулийг хөгжүүлэх хамгийн оновчтой зам гэдэгт би итгэлтэй байна” хэмээн  НИУ “МЭИ”-ийн ректор Николай Рогалев хэлэв.

 Николай Рогалев нь Зөвлөлт болон Оросын эрчим хүчний эрдэмтэн, Техникийн шинжлэх ухааны доктор, профессор, НИУ “МЭИ”-ийн ректор, НИУ “МЭИ”-ийн Дулааны цахилгаан станцын тэнхимийн эрхлэгч. Шинжлэх ухаан ба техникийн салбар, боловсролын салбарт ОХУ-ын засгийн газрын шагналт, ОХУ-ын боловсролын салбарын хүндэт ажилтан юм. ХБНГУ, Польш, Монгол, Вьетнам, Киргиз зэрэг улсын үндэсний их, дээд сургуулийн хүндэт доктор, профессор. ОХУ-ын Эрчим хүчний яамны  дэргэдэх олон нийтийн зөвлөлийн гишүүн, ОХУ-ын цахилгаан эрчим хүчний салбарын мэргэжилтэн, зөвлөлийн гишүүн.

Бага хурлын даргаар НИУ “МЭИ”-ийн профессор Александр Тимофеевич Комовыг санал нэгтэй сонгов. Ректорын сонгууль (2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 04/23 тоот протокол)- ийн комисс дараах нэр давшигчдийг баталлаа:

Рогалев Николай Дмитриевич НИУ “МЭИ”-ийн одоогийн ректор

Щербатов Иван Анатольевич НИУ “МЭИ”, Эрчим хүчний хэмнэлт, ус төрөгчийн технологийн их сургуулийн захирал, ректорт нэр дэвшигч 389 төлөөлөгчидөд сонгуулийн хөтөлбөрөө танилцууллаа.

Чуулганд оролцогчид санал нэгтэйгээр шийдвэрлэв.

ФГБОУ ВО, НИУ “МЭИ” сургалтын байгууллагын ректорын сонгуулийг хүчинтэйд тооцсугай.

ФГБОУ ВО, НИУ “МЭИ”-ийн ректороор Николай Дмитриевич Рогалевыг сонгогдсонд тооцов.

ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яаманд Николай Дмитриевич Рогалевыг ФГБОУ ВО, НИУ “МЭИ”-ийн ректороор 5 жилийн хугацаагаар ажиллахыг батлав.