Зорилтот сургалтын төв байгуулах тухай хэлэлцээрт Улаанбаатар хотноо худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны Орос-Монголын засгийн газар хоорондын комиссын 25-р хурлаар гарын үсэг зурлаа. Тус төвийг Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль (ШУТИС)-ийн Эрчим Хүчний Сургуулийн баазад байгуулж байгаа бөгөөд Монгол Улсын эрчим хүчний салбарын боловсон хүчнийг өргөн хүрээнд сургах боломжийг олгоно. Комиссын үйл ажиллагаанд ОХУ-ын дээд боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Константин Могилесвкий оролцсон.

Константин Могилевский тайландаа ерөнхий боловсрол, дээд боловсрол ба шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах асуудлыг хөндсөн байна. “Бид Монгол улс мэргэжилтэн бэлтгэх, тэр дундаа эхний ээлжинд инженер техникийн мэргэжилтнүүдийг бэлтгэх сонирхолтой байгааг мэдэж байна. Тухайлбал: газар тариалан, тээвэр ба эрчим хүч” гэж Боловсрол, шинжлэх ухааны яамны дэд сайд хэллээ.

Дэвшүүлсэн санаачилгуудын нэг нь Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн баазад Үндэсний судалгааны их сургууль “МЭИ” -ийн Зорилтот сургалтын төв байгуулах тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан явдал юм.

Хэлэлцээрт гарын үсэг зурахын өмнө ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухааны яамны дэд сайд ШУТИСургуулийн Эрчим хүчний сургуулийн реле хамгаалалт, автоматик, мехатроникийн лабораториудад зочилжээ. Хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжүүдтэй лабораториудад мэргэжлийн өндөр ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх боломжийг Үндэсний судалгааны их сургууль “МЭИ”-ийн Зорилтот сургалтын төв олгох юм.

Тус төвөөс Монгол Улсын Эрчим хүчний яам болон эдийн засгийн бодит салбарын төлөөлөлтэй хамтран цаашид 2030 он хүртэл чиглэл, сургалтын түвшинд шаардагдах мэргэжилтний чиглэл болон түвшнээр жагсаалтыг гаргахаар тохиролцсон.

Ойрын үед тус төв нь  монгол багш, ажилчдыг Үндэсний судалгааны их сургуулийн “МЭИ”-д багшлах шинэ арга барилтай танилцаж, ирээдүйн мэргэжилтэнг сургах хамтарсан аргачлалыг боловсруулахтай холбоотой илгээхээр төлөвлөж байна.

Дадлагын үр дүнд хамтарсан сургалтын хөтөлбөр болон боловсролын хөтөлбөрүүдийг боловсруулах, улс орны онцлогийг агуулсан хэсэг бүхий орос, монгол хэл дээрх сургалтын хэрэглэгдэхүүн, мөн түүнчлэн одоо ажиллаж байгаа ажилтнуудад зориулсан ахисан түвшний сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулна. Мөн сургалтын үйл ажиллагаанд ашиглах зорилгоор Үндэсний судалгааны их сургууль “МЭИ”-ийн орчин үеийн сурах бичгүүдийг монгол хэл рүү хөрвүүлэх зорилгоор бэлтгэнэ.

Өнөөдөр ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухааны яам Монголын боловсон хүчнийг өргөн хүрээнд бэлтгэж байгааг тэмдэглэх нь зүйтэй. 2022 ба 2023 онд ОХУ-д хоёр мянга гаруй Монгол улсын иргэн суралцсанаас бараг 1.5 мянга нь ОХУ-ын засгийн газрын квотын хүрээнд суралцсан байна. Үүнтэй холбогдуулан 2 жилийн хугацаанд 95  квотоор нэмэгдүүлж нийт 620 квоттой болсон байна.