2017 оны 06 дугаар сарын 27 -ны өдөр Монгол Улсын (МУ) төрийн нэрт зүтгэлтэн, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн (ШУТИС) профессор С.Батхуягт Москва хотын Эрчим Хүчний Их Сургуулийн (ЭХИС) хүндэт профессор цол олгох, диплом гардуулах ёслолын арга хэмжээ болж өндөрлөлөө.
07-07-1.jpg

Анхны монгол оюутан 1959 онд Москва хотын ЭХИС-ийг амжилттай төгссөнөөр, ШУТИС болон Москва хотын ЭХИС-ийн хооронд хамтын ажиллагаа эхэлж, өнөөдрийг хүртэл 60 жилийн турш тасралтгүй үргэлжилж байна.

Энэ хугацаанд техникийн ухааны дэд эрдэмтэн 19, инженер, бакалавр, магистр зэрэгтэй 300 давсан мэргэжлийн боловсон хүчнүүдийг төгсгөж, 150 орчим Монголын мэрэгжилтэнгүүдийг дадлагажуулах сургалтад хамруулжээ. Одоогоор 9 техникийн ухааны дэд эрдэмтэн, 50 орчим Монголын оюутнууд суралцаж байна.

Москва хотын ЭХИС-ийн төгсөгчид нь МУ-ын эрх бүхий төрийн дээд шатны байгууллагууд, Эрчим Хүчний Яамны (ЭХЯ) сайд, Дулааны Цахилгаан Станцууд (ДЦС), Эрчим хүчний салбарын төрийн, хувийн хэвшлийн үйлдвэр, аж ахуй нэгжүүдийн удирдах шатны түвшинд амжилттай ажилцгааж байна.

Тэдгээр эрхэмүүдийн нэг нь Оросын Холбооны Улсын (ОХУ) байгалийн шинжлэх ухааны академийн албан ёсны гишүүн, МУ-ын зөвлөх инженер профессор С.Батхуяг. 1980 онд Москва хотын ЭХИС-д техникийн ухааны дэд эрдэмтнийхээ зэргийг хамгаалжээ.

1986, 1990 онуудад БНМАУ-ын Ардын их хурлын депутат, МАХН-ын бага хурал, төв хорооны гишүүнээр тус тус сонгогдож, 1992 онд Ардчилалын үндсэн хуулийг анхлан батлагчдын бүрэлдэхүүнд ажиллаж байв.
07-07-2.jpg
1985-1987 онд Түлш, Эрчим Хүчний Үйлдвэрийн яамны, 1987-1990 онд Эрчим Хүч, Уул Уурхайн Үйлдвэр, Геологийн Яамны, 1990 онд Хүнд Үйлдвэрийн Яамны сайдаар, 1998-2010 онд Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байв.

Профессор С.Батхуягийн хөдөлмөр бүтээлийг өндрөөр үнэлж МУ-ын төр засгаас Монгол улсын эрчим хүчний тэргүүний ажилтан, Шинжлэх ухааны тэргүүний ажилтан, Тэргүүний уурхайчин, ОХУ, Чехословак, Унгер улсуудын Эрчим Хүчний тэргүүний инженер, Ардын хувьсгалын ялалтын ойн медиалууд, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ.
07-07-4.jpg
Улаанбаатар хот дахь Москва хотын ЭХИС-ийн (1999-2007 он) салбар сургуулийн оюутнууд хөдөлмөрч, шударга, зарчимч зан чанаруудыг бахархалтайгаар дурсдаг.

Тэрээр “Москва Хотын Эрчим Хүчний Дээд Сургууль” болон “Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль”-ийн хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ихээхэн хүчин чармайлт гаргасан.

Москва хотын ЭХИС-ийг 2016 онд Монгол улсын төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнагдсан. Энэхүү үйл явдалд профессор С.Батхуяг дэмжлэг, туслалцаа их үзүүлсэн.

Түүний хүү Б.Амарсанаа Москва хотын ЭХИС-д суралцаж байсан ба ач хүү А.Тайванбат нь энэ жил нэгдүгээр дамжаагаа амжилттай дүүргээд байгааг дурдах нь зүйн хэрэг юм.

Москва хотын ЭХИС профессор С.Батхуягийн мэргэжлийн ур чадвар, гавьяа зүтгэл, сургуулиуд хоорондын хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, Москва хотын ЭХИС-ийн “Хүндэт профессор цол” -оор шагнав. 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр цол олгох, диплом гардуулах ёслолын үйл ажиллагаа болсон.

Хүндэтгэлийн ёслолыг Москва хотын ЭХИС-ийн захирал Н.Д.Рогалев нээж, Москва хотын ЭХИС-ийн “Хүндэт профессорын өргөмжлөл”-ийг ИЭТ С.А.Грузков уншиж танилцуулав. Үүний дараагаар Москва хотын ЭХИС-ийн хүндэт профессор С.Батхуяг талархлын үгээ илэрхийлэв. Ёслолын үйл ажиллагаанд Боловсрол хариуцсан дэд захирал Т.А. Степанова, Санхүү хариуцсан дэд захирал Г.Н.Курдюкова, Олон улсын харилцаа хариуцсан дэд захирал В.Н.Замолодчиков, Хүний нөөцийн албаны дарга Н.Г.Савин, Гадаад харилцааны албаны дарга С.В.Ширинский, Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга А.Е.Тарасов болон бусад албаны хүмүүс оролцлоо. Мөн түүнчлэн профессор С.Батхуягийн хүү Б.Амарсанаа, ач хүү А.Тайванбат, ШУТИС-ийн Эрчим Хүчний Инженерийн Сургуулийн профессор Ж.Арслан нар уригдан ёслолын ажиллагаанд оролцсон.
07-07-5.jpg.jpg
Москва хотын ЭХИС-н профессор С.Батхуягт баяр хүргэж, цаашид хамтын үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэдэгт итгэж байна. ​​​