30.11.2018

Москвагийн эрчим хүчний институтын гадаад харилцааны хэлтсийн В.А.Фабриканта-н нэрэмжит Физикийн тэнхимийн ахмад багш А.С.Тарасов нь Шинжлэх Ухаан Технологийн Их сургууль Эрчим хүчний Сургууль болон НИУ МЭИ ийн хамтын ажиллагаааар Шинжлэх Ухаан Технологийн Их сургуульд томилогдон ажиллаж хоёр сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд “ОХУ-д сурцгаая” төсөл болон “ОХУ-ын боловсролын үзэсгэлэн яармаг-2018”-ыг зохион байгуулан лекц уншиж хоёр улсын боловсролын хамтарсан хөтөлбөрийг бодит болгох талаар хэлэлцээр хийсэн.

“ОХУ-ын боловсролын үзэсгэлэн яармаг-2018”-ын хүрээнд ОХУ-д суралцацгаая уриан доор НИУ МЭИ-ийг танилцуулсан.

Монгол улс дахь орос улсын хамтын ажиллагааны төлөөлөл болон ОХУ-ийн их сургуулиудын төлөөлөгчийн хамтын ажиллагааны хүрээнд 2018-2019 ОХУ-ын тэтгэлэээр суралцах оюутан залуучуудын сонгон шалгаруулалтыг (математик, хими) зохион явуулсан. ОХУ-ын их сургуулиудын санаачлагаар бүлэг даалгаварууд бэлтгэж Улаанбаатар хот дахь Оросын холбооны улсын соёл шинжлэх ухааны төвтэй тохиролцон шалгаруулалтыг зохион байгуулсан.

РЦНК болон ОХУ-ын их сургуулиудын төлөөлөгч, Оросод сурцгаая төслийн оролцогчид зохион байгуулан мэргэжлийн баг гарган дээрх шалгалтын үр дүнг гаргасан. Шалгалтанд математикийн хичээлээр 440 оролцогч, химийг хичээлээр 133 оролцогч нийт 537 хүн оролцсон. Бүх оролцогчид russia.study сайтад урьдчилан бүртгүүлдэг ба мөн Монголын олимпиадуудад амжилттай оролцсон оролцсон оролцогчид зэрэг болно.

ШУТИС-ын захирал НИУ МЭИ-ийн хүндэт профессор Б.Очирбатын айлчлалын үеэр зөвлөлдөн орос монголын техникийн сургуулийн консерваторыг байгуулсан. 2018 оны 2 сарын 28-ны Монгол Оросын хамтарсан уулзалтаар худалдаа эдийн засгийн болон мөн шинжлэх ухаан, техникийн салбарын хамтын ажиллагааны тухай хэлэлцээр хийсэн. Консервативд Оросын зүгээс НИУ МЭИ, Монголын зүгээс ШУТИС ордог.
Монголын зүгээс консервативийн хэлэлцээрийн хүрээнд ажлын хэсэг байгуулах санал оруулсан.

ШУТИС ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, зөвлөлийн дарга Л.Гүрбазар, Цахилгааны салбарын ахлах профессор Б.Бат-Эрдэнэ (НИУ МЭИ-ийн төгсөгч), сургалтын нарийн бичиг Б.Бэхбат нартай олон улсын шинжлэх ухаан практикийн зуны сургуульд залуу инженер, судлаач оюутнуудыг оролцуулан 2018 оны 8-р сард НИУ МЭИ-д зохион байгуулах ажлуудын төлөвлөгөөний талаарх зөвлөлдсөн.

Үүнээс гадна Монголын эрчим хүчний инженерүүдийн холбоотой уулзалт хийсэн ба үүнд монголын талаас МЭИ-д залуу инженер, боловсон хүчний мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдуулах их сонирхолтой байгаагаа мэдэгдсэн.​​​​​​