Оросын боловсролын үзэсгэлэн – 2019 болон Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн урилгаар хамтын ажиллагааны хэлэлцээрт Москва хотын Эрчим Хүчний Их Сургуулийн (ЭХИС) гадаад харилцаа хариуцсан дэд захирал Тарасов А.Е. 2019 оны гуравдугаар сарын 12 -ноос 17-ны хоорондох хугацаанд Монголд айлчилав.

Монгол улс болон Москва хотын Эрчим Хүчний Их Сургуулийн хоорондох хамтын ажиллагаа олон жилын арвин түүхтэй. Анхны монгол оюутан 1959 онд төгөссөн үеэс эдүүгээ хүртэл Москва хотын ЭХИС нь техникийн ухааны дэд эрдэмтэн 19, инженер, бакалавр, магистр зэрэгтэй 300 давсан мэргэжлийн боловсон хүчнүүдийг төгсгөж, 150 орчим Монголын мэрэгжилтэнгүүдийг дадлагажуулах сургалтад хамруулжээ.

1999 оноос хойш Улаанбаатар их сургуульд байгуулагдсан Москва хотын ЭХИС-ын боловсорлын төвд олон монгол оюутнууд элссэн байдаг. Уг хамтын хөтөлбөрийн хүрээнд Монголд  суралцаж буй оюутнуудын нийт тоо 150 –аас илүүтэй байна. 

2004 онд нь Монгол улсаас Оросын Холбооны Улсад суугаа элчин сайдын яамнаас монгол улсын боловсон хүчин бэлтгэхэд оруулсан хувь нэмэрийг нь өндөрөөр үнлэж монгол дахь москва хотын ЭХИС-ийн боловсролын төвийг хүндэт жух бичгээр шагинасан.

2004 онд Москва хотын ЭХИС нь оросын тэргүүлэгч их, дээд сургуулиудыг хамтаар мөн москвагийн олон улсын харилцааны төвийн, РЦНК болон Оросын холбооны улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр байгалийн ухаан ба москва хотын түүхээр анхны олимпиадыг амжилттайгаар зохиосон.

Улмаар уг олимпиад нь жил бүр зохион байгууллагддаг болсон ба одоогоор 20000 илүүтэй монгол сурагчид орлцоод байна.

2013 оны дөрөв дүгээр сард Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн холбооны агентлагийн (Россотрудничествo) ивээл дор “ОХУ-д суралцах цаг” төслийн хүрээнд МУ-ын нийт ерөнхий боловсролын сургуулийн сурагчидын дунд  зохиогдсон олипиадын бэлтгэл ба зохион байгуулах ажлын хороог Москва хотын ЭХИС нь удирдан ажилласан. Уг төсөлд Москва, Санкт-Петербург, Новосибирск, Томск, Волгоград, Якутск, Уфа, Мичуринска мөн Кызыл хотуудын нийт 30 аас их ОХУ-ын их дээд сургуулиуд оролцсон. МУ-ын боловсрол, шинжлэх ухаан, эрчим хүчний салбарт Москва хотын ЭХИС-ын ажилчид, эрдэмтэн багш нар олон байгууллагуудтай ажиллаг хамтын ажиллагаанд идвэхтэй ороцсоор ирсэн.Жилийн өмнө Москва хотын ЭХИС-ын 5 ажилтан МУ-ын эрчим хүчний салбарын тэргүүний ажилтан мөн Боловсролын салбарын тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнуулсан байдаг.

2016 онд Москва хотын ЭХИС нь Монголын төрийн өндөр дээд шагинал Алтан гадас одонгоор шагинагдсан нь Монголийн их, дээд сургууль мөн албан байгууллагуудтай ажиллах хамтын ажиллагааг хөгжүүлхэд онцгой түлхэц өгсөн.

2018 онд Орос-Монголын эрчим хүчний системд тоон технологийн төв байгуулах талаар МЭИ болон ШУТИС санамж бичиг батлав.

Одоогоор  Москва хотын ЭХИС –д 44 орчим Монголын оюутнууд суралцаж байгаагаас 9 техникийн ухааны дэд эрдэмтэн юм.

ОХУ-ын их сургуулиудыг танилцуулах “ОХУ-д суралцацгая!” өдөрлөгт НИУ МЭИ-ийн төлөөлөгчид оролцсон. Тус өдөрлөгт МЭИ-ийн танилцуулга болон “ОХУ-д суралцацгая!” гарын авлага тараасан. ОХУ-ын 36 их сургуулийн төлөөлөгч нар оролцож нийт 2000 гаруй хүмүүс тус өдөрлөгт хүрэлцэн ирсэн.

Айлчлалын хүрээнд, ШУТИС-ын ректор, хүндэт профессор Б. Очирбаттай уулзалт хийв. Тус уулзалтанд хоёр сургуулийн хамтарсан шинжлэх ухааны бүтээл болон боловсролын талаар хэлэлцсэн. 2018 онд батлагдсан Орос-Монголын техникийн их сургуулиудын консорциум байгуулах төсөлийн тал дээр илүүд анхаарч ярилцсан. Уулзалтын төгсгөлд ШУТИС-ын ректор Б.Очирбат МЭИ-ийн ректор Рогалев Н.Д.-г ирэх 10 сард болох ШУТИС байгууллагдсаны 65 жилийн ойн баярт урьсан.

Тарасав А.Е. болон Эрчим хүчний сургуулийн захирал Ч.Мангалжалав, ректорын зөвлөх Л.Гүрбазар, Цахилгаан эрчим хүчний тэнхэмийн эрхлэгч  Б.Бат-Эрдэнэ, шинжлэх ухааны нарийн бичгийн дарга Г.Бэхтөр нартай албан уулзалт хийв. Уулзалтын хүрээнд Эрчим хүчний сургуулийн оюутнуудыг МЭИ-ийн сургалтын системд тулгуурласан олон улсын сургалтын арга хэмжээнд оролцуулах талаар хэлэлцсэн.

Мөн Эрчим хүчний сургуулийн профессор, МЭИ-ийн хүндэт профессор С.Батхуягтай албан уулзалт хийсэн. МЭИ-ийг төгссөн Монгол оюутнуудын ажлын мэргэжлийн талаар ярилцсан. МЭИ-ийн үе үеийн төгсөгчид төрийн өмчит байгууллагууд, Эрчим хүчний яамны удирдлага, ДЦС-ууд захирал зэрэг Монгол улсын эрчим хүчний салбарт ихээхэн амжилттай ажиллаж байна. Мөн түүнчилэн МЭИ-ийн төгсөгчид эрчим хүч, үйлдвэрийн аж ахуйн нэгж, IT-ийн компануид болон их сургуулиудад ажилла байна.

2019 онд МЭИ-ийг төгссөн анхны Монгол оюутнуудын 60 жилийн ой болон Улаанбаатарт  МЭИ-ийн боловсролын төв байгуулсаны 20 жилийн ойг тус тус тэмдэглэх гэж байна.

​​​