Үндэсний судалгааны их сургууль "МЭИ" (ҮСИС МЭИ)-ийн гадаад харилцааны албанаас олимпиад, уралдаант шалгалтуудад түрүүлж ОХУ-д суралцах эрх авсан гадаадын оюутнуудын дунд энэ оны 12-р сард санал асуулга явуулав. Санал асуулганд Вьетнам, БНХАУ, Таджикистан, Казахстан, Ангола, Узбекистан, Киргизия, Монголия, Беларусь, Камерун, Конго болон бусад надаад орнуудаас суралцаж буй 100 гаруй рюутан оролцлоо.  

Санал асуулгаас харахад гадаад оюутнуудын талаас илүү хувь нь олимпиад, бусад уралдаан тэмцээнд амжилт гаргавал ОХУ-ын их сургуульд элсэх боломжтой гэдгийг урьдчилан мэдэж байсан байна. Гадаадын суралцагчид олимпиад, бусад уралдаан тэмцээнд амжилттай оролцсоноор ҮСИС "МЭИ"-д элссэн ба дараах давуу эрхтэй болсон байна. Үүнд: оюутны дотуур байранд амьдрах боломж (34%), оюутны тэтгэлэг (31%), орос хэлний үнэгүй сургалтанд хамрагдах (16%).
03-02-1.jpg
Гадаад оюутнуудын ҮСИС "МЭИ"-д элсэн суралцсаны давуу талууд

ҮСИС "МЭИ"-д хөнгөлттэй нөхцлөөр элсэх боломжийг дараах байдлаар олж авсан байна. Үүнд: өөрийн улсын үндэсний хөтөлбөрөөс- 29%, олон нийтийн мэдээллийн хэрэгслээс – 24%, гэр бүл, найз нөхөд, танил хүмүүсээс – 21%, Россотрудничества-гийн мэдээллээс – 20 %.
03-02-2.jpg
Гадаад оюутнуудын ҮСИС "МЭИ"-ийн тухай мэдээлэл авсан эх сурвалж

ҮСИС "МЭИ"-д суралцах шийд гаргахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн хүчин зүйлүүдийг оюутнууд дараах байдлаар үнэлсэн байна. Үүнд: хөдөлмөр эрхлэлт, хөгжлийн хэтийн төлөв – 28%, нийгмийн халамж, хөнгөлөлт сайтай – 21%, сургуулийн нэр хүнд сайн – 23%, мөн гадаад оюутнуудыг ойлгож харьцдаг байдал – 17%.
03-02-4.jpg
ҮСИС "МЭИ"-г сонгоход нөлөөлсөн хүчин зүйлүүд

ҮСИС "МЭИ"д суралцаж буй гадаад оюутнуудын сурлагын амжилтанд хийсэн шинжилгээний дүнгээс харахад ихэнх оюутнууд сургалтын хөтөлбөрийн дагуу  амжилттай суралцаж тэдний 5% нь онц дүнтэй суралцаж байна. ҮСИС "МЭИ"-ийн гадаад оюутнуудын 50% нь суралцах хугацаандаа тэнхмийн эрдэм шинжилгээний ажилд оролцдог ба 1/3 нь төрөл бүрийн олимпиад, уралдаант шалгаруулалтанд тогтмол оролцдог байна. Гадаадын оюутнууд сургалт болон эрдэм шинжилгээний ажилд идэвхтэй оролсоноор их сургуулиас дараах нэмэлт тэтгэлэг авч байна. Үүнд: сургалтын тэтгэлэг (үндсэн) – 55%, нэмэлт сургалтын тэтгэлэг – 20%, хичээлээс гадуурх арга хэмжээний нэмэлт тэтгэлэг – 10%, эрдэм шинжилгээний ажлын нэмэлт тэтгэлэг – 4%.

Оюутнуудын 82% нь тухайн сонгосон мэргэжлээрээ ҮСИС "МЭИ"-д суралцаж байгаадаа сэтгэл ханамжтай байна.

Суралцах явцад тулгардаг хамгийн хүндрэлтэй зүйл ду вэ? гэсэн асуултанд ҮСИС "МЭИ"-ийн оюутнууд дараах 3 зүйлийг тэмдэглэсэн байна. Үүнд: сургалтын үйл явцын шаардлагад дасан зохицох – 27%, амьдралын болон нийгэм соёлын шинэ орчинд дасан зохицох – 14%, багш нартай харьцахад бий болох хүндрэл – 12%. Санал асуулгаас харахад ихэнх оюутнуудад дээрх хүндрэлүүд учирдаггүй байна.
03-02-4.jpg
Гадаад оюутнуудад тохиолддог хүндрэлүүд

Санал асуулгаар гадаад оюутнуудын ихэнх нь буюу 65% нь бакалаврын дипломоо авсанаас хойш МЭИ-д үргэлжлүүлэн суралцах төлөвлөгөөтэй байгаа нь харагдаж байна. Сургалтаа дуусгаад ОХУ-д байнга оршин сууж амьдрах хүсэлтэй байгаа эсэх талаарх асуултанд санал асуулганд оролцогчдын 59% нь ийм төлөвлөгөөтэй байгаа гэж хариулсан байна.   

03-02-5.jpg
Гадаад оюутнуудын сургуулиа төгсөөд ОХУ-д үлдэх шалтгаан

Гадаад оюутнуудын ОХУ-д үлдэх шалтгаанууд: мэргэжлээрээ хөгжих хэтийн төлвийг олж харсан – 34%, амьдарч дасаад ОХУ хоёр дахь эх орон нь болсон – 16%, эдийн засгийн хувьд тогтвортой байдал – 16%, ОХУ-д гэр бүл, найз нөхөдтэй болсон явдал -6%, бусад хүчин зүйл – 38%.