2020 оны хоёрдугаар сард “Дулаан техникийн онолын үндэс” тэнхмийн профессор Валерий Федорович Очков Монгол улсын Шинжлэх ухаан технологийн их сургуульд ажиллав. Тэрээр ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн аспирант Дарцаг овогтой Буянтогтохын “Мембраны аргыг ашиглан дулааны цахилгаан станцын ус цэвэршүүлэх технологийг сайжруулах нь” сэдэвт диссертацийн ажлын албан ёсны шүүмжлэгчээр томилогдон хамгаалалтын зөвлөлийн хуралд оролцон үг хэлэв.
21-02-4.jpg
В.Ф.Очков Монголд ажиллах хугацаандаа ШУТИС-ийн багш ажилтнуудад МЭИ-д боловсруулсан “Эрчим хүчний электрон лавлах” программыг сургалтанд хэрхэн ашиглах талаар танилцуулга, мэдээлэл хийлээ. В.Ф.Очковын баталж байгаагаар электрон лавлахад практик ач холбогдолтой материалууд орсон бөгөөд одоогоор эрчим хүчний мэргэжилтэн бэлтгэдэг 50 орчим сургалтын байгууллага, 200 орчим эрчим хүчний үйлдвэр, аж ахуйн газар тус лавлахыг ашиглаж байна.
21-02-5.JPG
Танилцуулга хийсний дараа ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль МЭИ-ийн боловсруулсан тус электрон лавлахыг сургалтын процессдоо ашиглах эрхийн талаарх санамж бичигт гарын үсэг зурав.

Мөн В.Ф.Очков “Дулаан техникийн тооцоог компьютер ашиглан гүйцэтгэх” ("Теплотехнические расчеты на компьютере") шинэ сурах бичиг хэвлэгдэн гарсан талаар танилцуулж, тус сурах бичгийн хоёр дахь шинэ хэвлэлтэнд Монголын багш нартай хамтран ажиллах, тус сурах бичгийг монгол хэл дээр орчуулан гаргаж монгол оюутнуудад ашиглуулах санал тавьлаа.

Талууд оюутан, аспирант, багш нарын солилцооны богино хугацааны болон хос дипломын сургалтын хамтарсан хөтөлбөр боловсруулах талаар санал солилцож хамтран ажиллахаар тохиролцов.

Профессор В.Ф. Очков В.Ф ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн багш нарын хамт Улаанбаатар хотын ДЦС-3, Салхитын СЦС (Улаанбаатар хотын 50 км)-д зочилж үйл ажиллагаатай нь танилцлаа.
21-05-6.jpg
В.Ф.Очков Монголд ажиллах хугацаандаа ШУТИС-ийн ректор Баатарын Очирбаттай уулзсан бөгөөд тэрээр 2020 оны 06 сард болох МЭИ байгуулагдсаны 90 жилийн ойн арга хэмжээнд Монголын тал оролцоно гэдгийг баталж МЭИ-ШУТИС-ийн хамтын ажиллагаа бүтээлчээр тасралтгүй үргэлжилнэ гэдэгт найдаж байгаагаа дахин илэрхийлсэн байна.

Манай их сургуулийн профессор, багш нар гадаад орнуудад хийгдэж буй диссертацийн ажилд албан ёсны шүүмжлэгчээр ажиллах явдал тогтмолжиж байгаа нь МЭИ-ийн олон улсын нэр хүнд улам өсөж байгаагийн илэрхийлэл юм.