2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр “Үндэсний судалгааны их сургууль” МЭИ-ийн хурлын танхимд "ОХУ дахь Монгол оюутнуудын чуулга уулзалт-2023" боллоо.


Энэхүү томоохон арга хэмжээнд ОХУ-н их, дээд сургуулиудаас төлөөлөл болсон 150 гаруй Монгол оюутнууд оролцож өөрсдийн тулгарч буй асуудлуудад шийдэл олохоор хуралдсан.


Чуулганы хүндэт зочноор Монгол Улсаас ОХУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин гэргийн хамт, ОХУ дахь Монгол Оюутны Холбооны тэргүүн Б.Анужин нар оролцов.


Арга хэмжээг “Үндэсний судалгааны их сургууль” МЭИ-ийн ректор Н.Д.Рогалев, ноён Элчин сайд Ө.Энхтүвшин нар ёслол төгөлдөр нээж үг хэлэв.


Чуулга уулзалтаар дамжуулан ОХУ-д суралцагч нийт монгол оюутнуудын төлөөлөл болсон залуус танилын хүрээгээ тэлж, мэдлэг туршлагаа хуваалцахаас гадна өөрт тулгамдаж буй нийгмийн болон эрх зүйн шийдвэрлэх асуудлуудыг хуваалцаж холбогдох байгууллагуудад хандахаар шийдвэрлэв. Энэхүү чуулганаас гарсан бүхий л шийдэл, санал санаачилга нь Монгол хүний үнэ цэнийг хилийн чанадад өндөрт өргөх, ОХУ болон Монгол улсын найрамдалт харилцааг бэхжүүлэх, ОХУ-д суралцаж буй монгол оюутнуудын өрсөлдөх чадвар, эв нэгдэл, эх оронч үзэл, хөгжил дэвшилд мэдэгдэхүйц дэвшил авчирах үндсэн зорилгын хүрээнд хуралдсан.


В Үндэсний судалгааны их сургууль "МЭИ" энь олон улсын сегментэд идэвхтэй хамтран ажиллаж байна. Үүнд Монголын их дээд сургууль, байгууллагуудтай хамтын ажиллагаа ихээхэн хувь нэмэр оруулж байна. Монгол Улстай хамтын ажиллагааны түүх 1955 оноос эхэлсэн. Монгол Улсын эрчим хүчний салбарыг хөгжүүлэх, өндөр мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж Үндэсний судалгааны их сургууль “МЭИ”-ийг Монгол Улсын төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнасан. 


Дараах линкээр Үндэсний судалгааны их сургууль "МЭИ" болон Монгол улсын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.


Зураг: https://disk.yandex.ru/d/xIfgqHGLQ9SpZQ
​​​​​​​​​​